Өнөөдрөөс нийслэлд хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ

admin
Өнөөдрөөс нийслэлд хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ
  •  151 үзэлт  0 сэтгэгдэл  2025-09-30 facebook sharing button Sharetwitter sharing button Tweet

Улаанбаатар хотод өмнөх буюу мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлшний нөөцөлсөн үлдэгдэл 40 мянган тонн түлшийг есдүгээр сарын 15-наас борлуулж эхэлсэн. Харин маргааш буюу /2025.10.01/ өдрөөс нийслэлд хагас коксон шахмал түлшийг борлуулна. Хагас коксон шахмал түлш нь ахуйн хэрэглээнд нүүрсийг хэрэглэж болох хамгийн боловсронгуй бүтээгдэхүүн юм. Хагас коксон түлшинд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон бусад лабораторийн хийсэн шинжилгээгээр,

  • Сайжруулсан шахмал түлшнээс 45-50 хувиар бага бохирдол ялгаруулна.
  • Сайжруулсан шахмал түлшнээс 25 хувиар бага угаарын хий ялгаруулна.
  • Уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор 80 хүртэл хувиар багасна.
  • Гэр хороололд буюу яндангаас гарч байгаа агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурна гэж тооцоолсон.

Ингэснээр энэ өвөл Улаанбаатар хотын агаар орчны бохирдол 45-50 хувь хүртэл буурна гэж тооцоолж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 382 цэг ажиллаж байна. Борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж буй. Бүх борлуулалтын цэгүүдэд түлшний нөөц хангалттай байгаа бөгөөд нэг шуудай сайжруулсан шахмал түлш 3750 төгрөгийн үнэтэй байна.

Харин хагас коксон шахмал түлшний нэг шуудайг нь 5000 төгрөгөөр борлуулна. 2025-2026 оны галлагааны улиралд 306 мянган тонн хагас коксон шахмал түлш борлуулна.

Энэ жил “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтойг албаныхан мэдээлж байсан. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгох юм. Мөн борлуулалтын цэгийн мэдээллийг тус аппликейшнээс авч болно.

Энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхийнхээ QR кодоор түлшээ худалдан авч болно.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь буюу 55.6 хувь нь гэр хорооллын айл өрхийн галлагаанаас, 28.9 хувь нь тээврийн хэрэгслийн дотоод шаталтын хөдөлгүүр болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэлтэй, үлдсэн 15.5 хувь нь уурын болон усан халаалтын зуух, хог хаягдал, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэрээс үүдэлтэй гэж судалгаануудаар тооцоолжээ. Мөн Улаанбаатар хотод Баянхошуу, Долоон буудал орчимд агаарын бохирдол хамгийн их хуримтлагддаг байна.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Дуу оруулагч, жүжигчин О.Оюун МУГЖ цолоор энгэрээ мялаалаа
Багш нарын цалинг ирэх оны 1-р сарын 1-нээс 20 хувь, 7-р сараас 10 хувь нэмэгдүүлнэ
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгоно
О.Цогтгэрэл: АН дотооддоо шинэчлэлт хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, марафондоо төвлөрнө
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ
BTS хамтлаг аялан тоглолтоороо 1 тэрбум ам.доллар олно гэж тооцоолжээ
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
Замын-Үүд хариуцсан Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ