Тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас бууруулж, хугацааг 36 сар болгожээ

admin
Тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас бууруулж, хугацааг 36 сар болгожээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ХААН банкны удирдлагад хандаж, 2025 оны 12-р сарын 24-ний өдөр санал хүргүүлэх тухай албан бичиг илгээжээ.  

Уг албан бичигт тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, зээлийн хугацааг 36 сар болгон сунгахыг хүссэн байна. Албан бичигт хариуг ХААН банкны захирал 2026 оны 1-р сарын 2-ны өдөр хүргүүлсэн байна. 

ХААН банк, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын санал болон харилцагчдынхаа эрэлт хэрэгцээ, хүсэлтийг хүлээн авч, 2026 оны 1-р сарын 2-ноос тэтгэврийн зээлийн хугацааг шинэчлэн тогтоож 36 сар хүртэл хугацаагаар олгож эхэллээ.

Мөн Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 12-р сарын 11-ний өдрийн шийдвэрүүд нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломж олгосонтой холбогдуулан зээлийн хүү 18 хувь байсныг 15.6 -17.4 хувь болгон бууруулжээ.


УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэнд талархал илэрхийлээд, энэ асуудлаар бусад банкны удирдлагуудтай уулзаж ярилцана гэж өчигдөр орой цахим хуудаснаа мэдээлжээ. 


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Үнэт цаасны компани (ҮЦК)-иуд хэр их арилжаа хийж, ямар гүйцэтгэлтэй ажиллав?
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Даваа гарагийг СТРЕСС-гүй эхлүүлэхийн тулд хийх зүйлс
Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Олимпын медаль хүртсэнийхээ дараа найз бүсгүйгээ араар тавьснаа зарлажээ
Хотын төсөв ба торгуулийн хамаарал
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж, дүрэм журмыг хална
Нийслэлийн агаарын бохирдол багассан ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна
Лахор хотын тэнгэр олон жилийн дараа ахин өнгө өнгийн олон мянган цаасан шувуудаар дүүрлээ