Залуус зардлаа хэмнэхийн тулд хосын харилцаанд байхыг илүүд үздэг

admin
Залуус зардлаа хэмнэхийн тулд хосын харилцаанд байхыг илүүд үздэг

Их Британийн OneFamily компанийн хийсэн судалгаагаар Их Британид амьдарч буй залуусын ойролцоогоор 21 хувь нь зардлаа хэмнэхийн тулд хосын харилцаанд байхыг илүүд үздэг гэж гарчээ.

Судалгаанд оролцсон 18-40 насны 3000 залуусын 5 хүн тутмын 1 нь амьжиргааны зардлаа хэмнэхийн тулд хосын харилцаанд байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

OneFamily компанийн Ерөнхий захирал Жим Ислам уг статистикт цочирдсоноо илэрхийлж, “Ганцаараа бүх зардлаа нөхөж амьдрахад өртөг хэтэрхий өндөр байгаа тул олон тооны залуус хосын харилцаанд аз жаргалгүй байгаа ч уг харилцаагаа тасалж чадахгүй амьдарсаар байна.” хэмээн ярьжээ.

Судалгааны явцад хосын харилцаанд байгаа залуустай харьцуулахад ганц бие залуусын дийлэнх нь ямар нэг гэнэтийн, урьдчилж таамаглахын аргагүй нөхцөл байдалд санхүүгийн хувьд бэлэн биш байдаг нь тогтоогджээ.

Түүнчлэн судалгаанд оролцсон нийт залуусын 29 хувь нь, хосын харилцаанд байгаа залуусын 16 хувь нь ямар ч хадгаламж, хуримтлалгүй байжээ.

Мөн ганц бие залуусын хувьд сард ойролцоогоор 301 фунт стерлинг хадгалах боломжтой байдаг бол хосын харилцаанд байгаа залуус 2 дахин их хэмжээний мөнгө хуримтлуулж чаддаг байна.

Шинжээчид дээрх судалгааны үр дүн ганц бие залууст өдөр тутмын зардлаа нөхөх явцдаа тулгардаг санхүүгийн дарамт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн болохыг харуулж байгааг онцолжээ.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Үнэт цаасны компани (ҮЦК)-иуд хэр их арилжаа хийж, ямар гүйцэтгэлтэй ажиллав?
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Даваа гарагийг СТРЕСС-гүй эхлүүлэхийн тулд хийх зүйлс
Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Олимпын медаль хүртсэнийхээ дараа найз бүсгүйгээ араар тавьснаа зарлажээ
Хотын төсөв ба торгуулийн хамаарал
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж, дүрэм журмыг хална
Нийслэлийн агаарын бохирдол багассан ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна
Лахор хотын тэнгэр олон жилийн дараа ахин өнгө өнгийн олон мянган цаасан шувуудаар дүүрлээ