Намрын улирлын сэтгэл гутралыг даван туулах зөвлөгөө

admin
Намрын улирлын сэтгэл гутралыг даван туулах зөвлөгөө


Намрын сэрүүн салхи, унасан навчис, үүлэрхэг тэнгэр...

Гоёмсог атлаа гэнэтхэн сэтгэл хоосорсон мэт мэдрэмж төрдөг үү? Энэ бол олон хүнд тохиолддог autumn blues буюу намрын сэтгэл гутралын шинж байж магадгүй.

Цаг агаарын өөрчлөлт, бидний сэтгэл санааны хэлбэлзэл хоёр ихэнхдээ зэрэгцэж байдаг. Намар, өвлийн улиралд нарны гэрэл багассанаар бидний бие дэх аз жаргалын даавар болох серотонин буурч, нойрны даавар мелатонин нэмэгддэг. Үр дүнд нь хүн илүү ядарч, ганцаардаж, урамгүй болдог байна.

Гэрэл гэгээ бол хамгийн сайн эм

Сэтгэл зүйчид аль болох гадуур гарах, нарны гэрэлд байх нь хамгийн үр дүнтэй гэж зөвлөж байна. Өглөөний кофе уухдаа цонхны дэргэд эсвэл тагтан дээр суух төдийд л сэтгэл санаа хэд дахин дээрдэж, хөнгөрөх болно гэж сэтгэл засалч Эден Оз хэлжээ.

Хэрвээ нарны гэрэл хүрэлцэхгүй бол гэрлийн эмчилгээ (light therapy) хийх нь бас нэг гарц юм. Энэ нь серотониныг нэмэгдүүлж, мелатониныг бууруулснаар сэтгэл санаа, эрч хүч, нойрыг сайжруулдаг.

Цагийн хэмнэлээ хадгалах нь чухал

Нар мандах явцыг дуурайдаг сэрүүлэгтэй цаг байдгийг та мэдэх үү? Өглөө бүр гэрэл аажмаар тодорч эхлэхэд, илүү эрч хүчтэйгээр сэрэх боломжтой болдог байна. Тиймээс ийм төрлийн сэрүүлэгтэй гэрэл, цаг авбал та өглөө гадаа харанхуй байлаа ч урам зоригтой сэрж болох юм.

Намрыг романтик болгож харах

Зарим мэргэжилтнүүд энэхүү гуниг гутралтай тэмцэхийн оронд улирлаа хүлээн зөвшөөрөхийг гэж зөвлөдөг. Халуун усанд орж, лаа асааж, дулаан хөнжилдөө орон, аймшгийн эсвэл хуучны кино үзэж, энэ улирлыг илүү таашаах байдлаас нь харвал илүү дээрдэх болно. Газар унасан навч, лааны дөл, уур савссан кофе, дулаан зузаан хувцасны улирал шүү дээ, энэ байдлаар сэтгэлээ засах нь тун чухал.

Илүү дулаан орчныг гэртээ бүрдүүлэх

Гэрээ хулуу, цэцгээр чимж, улирлын жимс жимсгэнэ, амттанаар дүүргээд үзвэл ямар вэ? Дулаан, тухтай орон зай бол улирлын гутралыг даван туулах түлхүүр байж болно. Гэртээ илүү дулаан орчныг бүрдүүлж чадсанаар та хүйтэн сэрүүн гадаах орчноос гэртээ ороод л тайтгарлыг мэдэрч дээрдэх болно. Нэмээд, Хэллоуны баярт догдолж, бэлдээд үзэхэд ч буруудахгүй шүү.

Намрын гутрал бол хэвийн зүйл. Гэхдээ хэрвээ таны урам зориг бүрмөсөн унтарч, сэтгэл санаа тань удаан хугацаанд сэргэхгүй, хүндхэн үеийг туулж байвал мэргэжлийн тусламж авах нь зүйтэй юм шүү. Харин ихэнхдээ нэг аяга халуун кофе, гадаа гарч алхах, лаа асаах, дуртай хөгжмөө сонсох зэрэг энгийн зүйлс л энэхүү хооёрол, гунигийг намжаахад хангалттай байдаг юм шүү.


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Дуу оруулагч, жүжигчин О.Оюун МУГЖ цолоор энгэрээ мялаалаа
Багш нарын цалинг ирэх оны 1-р сарын 1-нээс 20 хувь, 7-р сараас 10 хувь нэмэгдүүлнэ
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгоно
О.Цогтгэрэл: АН дотооддоо шинэчлэлт хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, марафондоо төвлөрнө
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ
BTS хамтлаг аялан тоглолтоороо 1 тэрбум ам.доллар олно гэж тооцоолжээ
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
Замын-Үүд хариуцсан Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ