АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт консерватив үзэлтэн агсан Чарли Киркэд “Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний медаль”-ийг нэхэн олгож, эхнэрт нь гардууллаа

admin
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт консерватив үзэлтэн агсан Чарли Киркэд “Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний медаль”-ийг нэхэн олгож, эхнэрт нь гардууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт консерватив үзэлтэн агсан Чарли Киркийг “Жинхэнэ Америкийн баатар”-уудын эгнээнд мөнхжүүлж байна хэмээн мэдэгдэж, түүнд “Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний медаль”-ийг нэхэн олгож, эхнэрт нь гардууллаа.

Turning Point USA байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж буй түүний эхнэр Эрика Кирк нөхрийнхөө нэрийн өмнөөс шагналыг хүлээн авсан юм. 

Трамп тухайн өдөр Өрнө Дорнодын айлчлалаас шөнө 3 цагийн үед Цагаан ордонд буцаж ирсэн бөгөөд “Би Эрикатай холбогдоод "Эрика, бид ёслолыг баасан гараг руу хойшлуулж болох уу?" хэмээн асуух гэж байсан ч Киркийн төрсөн өдөр болох мягмар гарагийн ёслолд заавал оролцоно гэж шийдсэнээ онцолж, “Би энэ мөчийг дэлхийн ямар ч үйл явдал, асуудлаар сольж чадахгүй байсан” хэмээн мэдэгдсэн байна.

Эрика Кирк шагналыг гардан авч байхдаа Трампад хандан:

“Ерөнхийлөгч өө, миний нөхрийг ийм ёслол төгөлдөр, сэтгэл гарган хүндэтгэж буйд баярлалаа. Мөн Дундад Дорнодын энхийн үйл явцаас ч илүү энэ үйл явдлыг эн тэргүүнд тавьсанд баярлалаа” гэж хэлжээ.

Чарли Кирк “America Comeback Tour” нэртэй аяны үеэр Ютагийн нэгэн их сургуульд оюутнуудтай мэтгэлцэж байхдаа буудуулан амиа алдсанаас хойш дөнгөж нэг сар гаруй хугацаа өнгөрч байна. Тэрбээр амьд байсан бол өчигдөр 32 нас хүрэх байжээ. 

“Тэр үнэнийг зоригтой хэлснийхээ төлөө амьдралынхаа оргил үед амиа алдсан” гэж Трамп мэдэгдээд, уг халдлагыг “аймшигтай, жигшүүртэй, чөтгөрийн шинжтэй” хэмээн тодорхойлжээ.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Дуу оруулагч, жүжигчин О.Оюун МУГЖ цолоор энгэрээ мялаалаа
Багш нарын цалинг ирэх оны 1-р сарын 1-нээс 20 хувь, 7-р сараас 10 хувь нэмэгдүүлнэ
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгоно
О.Цогтгэрэл: АН дотооддоо шинэчлэлт хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, марафондоо төвлөрнө
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ
BTS хамтлаг аялан тоглолтоороо 1 тэрбум ам.доллар олно гэж тооцоолжээ
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
Замын-Үүд хариуцсан Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ