Визийн асуудлаас болж Катмандуд гацсан хоёр ламхай тусгай үүргийн онгоцоор гэртээ ирнэ

admin
Визийн асуудлаас болж Катмандуд гацсан хоёр ламхай тусгай үүргийн онгоцоор гэртээ ирнэ

Балба Улсын Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 4-нд нийгмийн сүлжээний 26 төрлийн платформыг хаасан. Энэ нь “Gen Z” эсэргүүцлийн хөдөлгөөнийг эхлүүлж, Катманду хотын төвийн дүүргүүдэд хөл хорио тогтоож байв.

Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газраас тус улсад сурч, амьдарч байгаа иргэдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж ажиллах үеэр визийн асуудлаас болж эх орондоо буцаж чадахгүй байгаа ламхай нарын мэдээллийг ар гэрээс нь хүлээн авчээ.

Тодруулбал, Катманду хотын “Nyanang Phelgyeling” дацанд 2022 оноос эхлэн суралцаж буй Монгол Улсын иргэн О.Батбилэг /13 настай/, О.Буянжаргал /11 настай/ нар нь 2023 оноос хойш виз хэтрүүлсэн. Улмаар эх орондоо буцаж чадахгүй, хүнд нөхцөлд амьдарч байсан аж. Консулын газраас тэднийг эх оронд нь буцаахад дэмжлэг үзүүлэх, виз хэтрүүлсэн төлбөрөөс чөлөөлөх, тус улсаас гарах зөвшөөрөл олгуулах ажлыг гүйцэтгэн хүүхдүүдийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Катманду-Дели чиглэлийн нислэгээр Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-д хүргүүлжээ.

О.Батбилэг, О.Буянжаргал нар өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дели- Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх юм байна. Ташрамд мэдээлэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар энэ сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийлээ. Айлчлал өнөөдөр албан ёсоор өндөрлөж байна. 



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Дуу оруулагч, жүжигчин О.Оюун МУГЖ цолоор энгэрээ мялаалаа
Багш нарын цалинг ирэх оны 1-р сарын 1-нээс 20 хувь, 7-р сараас 10 хувь нэмэгдүүлнэ
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгоно
О.Цогтгэрэл: АН дотооддоо шинэчлэлт хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, марафондоо төвлөрнө
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ
BTS хамтлаг аялан тоглолтоороо 1 тэрбум ам.доллар олно гэж тооцоолжээ
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
Замын-Үүд хариуцсан Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ