“Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-ийг маргааш тэмдэглэнэ

admin
“Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-ийг маргааш тэмдэглэнэ

Дэлхийн 12 улсад амьдардаг цоохор ирвэсийг хамгаалах Олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 23-нд болдог. Монголчууд энэ удаа 13 дахь жилдээ тэмдэглэх юм. 

Үүнтэй холбогдуулан Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар цоохор ирвэсийг сурталчлан таниулах, хамгаалахын ач холбогдлыг олон нийтэд хүргэх зорилготой “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-ийн үйл ажиллагааг энэ сарын 18-нд Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд тэмдэглэнэ.

Уг өдөрлөгт оролцон мэдлэгийн булангаар зочлон, гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхож, гэр бүлийн хамт хөгжөөнт тоглоомоор наадаж, бүтээлч хэсгээр зочилж гарын бэлгээ аваарай.  

Цоохор ирвэс дэлхийн 12 улсад байдаг. Эдгээр улсуудаас Монгол орон ирвэсийнхээ тоо толгойг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар судалгаа хийсэн билээ. Судалгаагаар Монгол улсад дунджаар 953 нас бие гүйцсэн ирвэс Монгол Алтай, Говь Алтай, Хангай, Соёны нуруудыг дамнан ойролцоогоор 328,000 км квадрат газар нутагт тархан амьдарч байна.

“Олон улсын ирвэсийн өдөр”-ийг угтсан өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/wwfmongolia хуудаснаас авах боломжтой.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Үнэт цаасны компани (ҮЦК)-иуд хэр их арилжаа хийж, ямар гүйцэтгэлтэй ажиллав?
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Даваа гарагийг СТРЕСС-гүй эхлүүлэхийн тулд хийх зүйлс
Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Олимпын медаль хүртсэнийхээ дараа найз бүсгүйгээ араар тавьснаа зарлажээ
Хотын төсөв ба торгуулийн хамаарал
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж, дүрэм журмыг хална
Нийслэлийн агаарын бохирдол багассан ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна
Лахор хотын тэнгэр олон жилийн дараа ахин өнгө өнгийн олон мянган цаасан шувуудаар дүүрлээ