Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

admin
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, тэдгээр байршилд ногоон байгууламж барихаар төлөвлөжээ. Мөн нэмэлтээр дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн барих аж.

Тодруулбал,

  • Баянгол дүүргийн 22, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

Баянзүрх дүүрэгт “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлын хүрээнд 0.5 га талбайд мод үржүүлэг хийсэн. Дугуйн болон явган хүний замын ажил 50 хувь, бусад ажил 100 хувь дууссан. Цаашид бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд бэлтгэл хангаж байна.

  • Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 га талбайд шинээр газар чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Газар чөлөөлөлтийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
  • Сонгинохайрхан дүүргийн 8, 39, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж 39 нэгж талбарыг чөлөөлсөн.
  • Хан-Уул дүүрэгт 2025-2026 онд Туул голын эрэг дагуу дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт тохижилт, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг хоёр үе шаттай байгуулна.
  • Чингэлтэй дүүрэгт хоёр байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэг байгуулна.
  • Налайх дүүрэгт нэг байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэг байгуулна.
  • Багануур дүүрэгт гурван байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тус бүр төлөвлөжээ.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Үнэт цаасны компани (ҮЦК)-иуд хэр их арилжаа хийж, ямар гүйцэтгэлтэй ажиллав?
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Даваа гарагийг СТРЕСС-гүй эхлүүлэхийн тулд хийх зүйлс
Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Олимпын медаль хүртсэнийхээ дараа найз бүсгүйгээ араар тавьснаа зарлажээ
Хотын төсөв ба торгуулийн хамаарал
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж, дүрэм журмыг хална
Нийслэлийн агаарын бохирдол багассан ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна
Лахор хотын тэнгэр олон жилийн дараа ахин өнгө өнгийн олон мянган цаасан шувуудаар дүүрлээ