Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна

admin
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийслэлийн аялал жуулчлалын томоохон бүс болох Гандантэгчэнлин хийд орчимд энэ жил дэд бүтцийн хэд хэдэн ажлыг эрчимтэй хийсэн. Мөн Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хийж, газрыг чөлөөлж байна. Гандан орчмын 55 га нутаг дэвсгэрт 5700 орчим өрх амьдарч байна. Мөн 170 ААН үйл ажиллагаа явуулдаг. Өмнө нь Гандан орчмыг жишиг гудамж болгон хөгжүүлэх талаар хэд хэдэн төлөвлөгөө гарсан байдаг ч харамсалтай нь хэрэгжээгүй. Бид Гандангийн зүүн төв хаалгаас чанх урагшаа 1.7 га орчим газрыг чөлөөлж, жишиг гудамж хийхээр төлөвлөөд байна. Үүнд нийт 55 нэгж талбар өртөж байгаа юм. Газар чөлөөлөлтийн явц маш сайн байна. Одоо гурван нэгж талбар чөлөөлөгдөөгүй байна. Өмнө хийгдэж байсан төлөвлөлтүүд хэрэгжээгүй шалтгаан нь газар чөлөөлөлтийн асуудал байсан. Ингээд газар чөлөөлөлтийн асуудлаар иргэдтэй зөвшилцөлд хүрч байгаа учир ирэх хавар тохижилтын ажлыг эхлүүлнэ. Тус тохижилтод иргэд, ААН-үүдийн оролцоо чухал. Энд олон жил оршин суусан, үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, ААН-үүдийнхээ саналыг сонсож, мөн төлөвлөлтийн талаар нэгдсэн ойлголттой байвал энэ төсөл амжилттай хэрэгжинэ. Гандан орчим нь худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын бүс болон хөгжих бүрэн боломжтой гэж харж, төлөвлөлтүүдийг хийсэн. Энэ бол маш том аялал жуулчлалын бүс. Үүнийг улам бүр хөгжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ байшин, гудамжууд нь төв Гандангийнхаа архитектурын ерөнхий шийдлийг барьсан, орчин үеийн хэв загвартай, жигд байх ёстой гэж төлөвлөсөн. Мөн түүхэн дурсгалт газар учир түүхэн дурсгалт барилгуудын сүр барааг дарахгүйгээр хэвээр нь хадгалж авч үлдэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм. Гандан, Тасганы овоо орчим нь аялал жуулчлал талаасаа түүхэн чухал ач холбогдолтой байршил юм” гэлээ. 

Хот төлөвлөлт Судалгааны институтын архитектор С.Ууганбаяр “Гандангийн зүүн өргөн чөлөө эрт үеэсээ их өргөн гудамж байсан. Сүүлийн жилүүдэд айлууд түрээд нарийссан. Жишиг гудамж болгохдоо хуучин төрхийг нь хадгалж, сэргээн иргэд чөлөөт цагаа өнгөрөөхөд тухтай болгохоор төлөвлөсөн. Энэ гудамж байгуулагдсанаар түүх соёлын өндөр ач холбогдолтой бөгөөд ААН-ийн бизнесийг дэмжиж, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой. Энэ өргөн чөлөө нь Урт цагааны гудамж замтай холбогдох юм” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Дуу оруулагч, жүжигчин О.Оюун МУГЖ цолоор энгэрээ мялаалаа
Багш нарын цалинг ирэх оны 1-р сарын 1-нээс 20 хувь, 7-р сараас 10 хувь нэмэгдүүлнэ
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгоно
О.Цогтгэрэл: АН дотооддоо шинэчлэлт хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, марафондоо төвлөрнө
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ
BTS хамтлаг аялан тоглолтоороо 1 тэрбум ам.доллар олно гэж тооцоолжээ
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
Замын-Үүд хариуцсан Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ