Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ

admin
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр 14.00 цагаас УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн гомдлын дагуу Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд, нэр бүхий сэтгүүлчдээс ирүүлсэн гомдлын дагуу Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх аж.

Эргэн сануулахад, Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганмаа эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсний асуудлыг хөндөх үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн түүнийг "Аятайхан байгаарай, хохино шүү" гэж дарамталсан асуудал хөндөгдсөн байдаг. Улмаар УИХ-ын гишүүн Д.Ганмаа Ёс зүйн дэд хороонд хандсан юм.

Хоёрдугаарт, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нь Төрийн ордонд нүүрсний гэрээний асуудлаар тодруулга авахыг хүссэн нэр бүхий сэтгүүлчдийн өөдөөс "Битгий олон юм хуцаад бай" гэх байдлаар ёс зүйгүй хандсан тухай гомдол Ёс зүйн дэд хороонд ирсэн тул ийнхүү өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Дуу оруулагч, жүжигчин О.Оюун МУГЖ цолоор энгэрээ мялаалаа
Багш нарын цалинг ирэх оны 1-р сарын 1-нээс 20 хувь, 7-р сараас 10 хувь нэмэгдүүлнэ
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгоно
О.Цогтгэрэл: АН дотооддоо шинэчлэлт хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, марафондоо төвлөрнө
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ
BTS хамтлаг аялан тоглолтоороо 1 тэрбум ам.доллар олно гэж тооцоолжээ
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
Замын-Үүд хариуцсан Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ