Ираны эрчим хүчний станцуудад цохилт үзүүлбэл Ормузын хоолойгоо даруй хаана хэмээн мэдэгдэв

admin
Ираны эрчим хүчний станцуудад цохилт үзүүлбэл Ормузын хоолойгоо даруй хаана хэмээн мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн бямба гарагт Ормузын хоолойг 48 цагийн дотор нээхгүй бол АНУ Ираны эрчим хүчний станцуудыг газрын хөрснөөс арчина гэж анхааруулсны хариуд Ираны зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Золфагхари хариуд нь Иран бүс нутгийн эрчим хүчний станцууд болон далайн усыг давсгүйжүүлэх төвүүдэд цохилт үзүүлэх болно хэмээн анхааруулжээ.

Тэрээр, “АНУ-ын баазууд байрлах улс орнуудын эрчим хүчний станцууд хууль ёсны бай гэж тооцогдох болно. Баруун Ази дахь АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхол бүхий бүх объектуудыг бүрэн устгах өргөн хүрээний давшилтад бид бэлэн. Бид дайныг эхлүүлээгүй, одоо ч эхлүүлэхгүй. Гэхдээ дайсны тал манай эрчим хүчний станцуудад хохирол учруулбал бид эх орон, ард иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгаалахын тулд чадах бүхнээ хийх болно. Энэ нь дээр дурдсан объектуудад тасралтгүй цохилт үзүүлнэ гэсэн үг юм. Хэн ч бидний АНУ болон түүний түнш орнуудын эрчим хүч, газрын тос, аж үйлдвэрийн дэд бүтцүүдийн эсрэг явуулах ажиллагаанд саад болж чадахгүй” гэжээ.

Түүнээс гадна Тегеран Израилын эрчим хүчний станцууд, мэдээллийн технологийн дэд бүтцүүд, бүс нутаг дахь Америкчуудын хувь эзэмшдэг бүх компаниудад цохилт үзүүлнэ хэмээн анхааруулжээ.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Хэрэглэчид gmail-ын username-ийг өөрчлөх боломжтой болжээ
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Эмэгтэй улстөрчдийг бодлогоор нь биш, гадаад байдлаар нь "шүүж" байна
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна
Монгол Улсад шатахууны нийлүүлэлт тасалдаагүй
Д.Энхтүвшин, Т.Даваадалай нарын “зодооны” тухай хөгжилтэй 15 пост
Х.Нямбаатар: Би нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлаа үргэлжлүүлнэ
Улаанбурханаар нас барж буй хүүхдүүдийн 90 хувь нь 1 хүртэлх насных байна
Хэрэглэчид gmail-ын username-ийг өөрчлөх боломжтой болжээ
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 60 гаруй хувьд цухуйсан байна
Дорнод аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн аялал жуулчлалын компаниуд хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах боломжуудыг хэлэлцлээ
Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Тамхи болон гурилан бүтээгдэхүүний үнэ 300-400 төгрөгөөр нэмэгдэв