Тамхи болон гурилан бүтээгдэхүүний үнэ 300-400 төгрөгөөр нэмэгдэв

admin
Тамхи болон гурилан бүтээгдэхүүний үнэ 300-400 төгрөгөөр нэмэгдэв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ тэр дундаа гурилан бүтээгдэхүүний үнэ 15-23 хувиар буюу 300-400 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гурилан бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа 6500 төгрөг бол хамгийн ихдээ дунджаар 12 мянган төгрөгийн үнэтэй байгаа ажээ. Мөн гурилын үнэ килограмм тутамд 50 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнээс гадна тамхины үнэ мөн 300 төгрөгөөр нэмэгджээ.

Учир нь Ойрхи дорнодод үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаан өнгөрсөн сард дизель түлшний үнийг литр тутамд 1100 орчим төгрөгөөр нэмсэн. Харин махны үнэ хаданд гарч өмнө жилүүдэд байгаагүйгээр нэмэгдээд буй. Тодруулбал, үхрийн мах ганцхан сарын дотор 6000-8000 орчим төгрөгөөр нэмэгдээд байгаа юм.

Гуравдугаар сард үхрийн мах 28 мянган төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 36 мянган төгрөгт хүрээд байна.

Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ өдөр тутам бага багаар нэмэгдсээр сүүлийн таван жилд монгол төмс 124.1 хувь, гурил 111.5 хувь, ургамлын тос 80.3 хувь, өндөг 50.5 хувиар тус тус өссөн бол цагаан будааны үнэ 12.3 хувиар нэмэгджээ. Энэ хэрээр иргэд үнийн өсөлтийн дарамтад орж, авч буй цалин нь хаанаа ч хүрэхгүй байна.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Эмэгтэй улстөрчдийг бодлогоор нь биш, гадаад байдлаар нь "шүүж" байна
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна
Монгол Улсад шатахууны нийлүүлэлт тасалдаагүй
Д.Энхтүвшин, Т.Даваадалай нарын “зодооны” тухай хөгжилтэй 15 пост
Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын тойм
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Тамхи болон гурилан бүтээгдэхүүний үнэ 300-400 төгрөгөөр нэмэгдэв
2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр 721 хүнийг нас барснаас хойш үндэслэлгүйгээр олгогдсон хэргийг илрүүллээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Дорнод аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб аюулаас сэргийлэх үүрэгт ажил өглөө
Х.Баттулга Азийн наадмын, МАН-ын ЕНБД Я.Содбаатар зуны олимпын багийн ахлагчаар томилогдов
Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна
СУРАГЧДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ