1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ

admin
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ

Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар Боловсролын сайд холбогдох албаныхантай уулзжээ.

2025-2026 оны хичээлийн жилд нийт 1.28 сая гаруй суралцагч буюу Монгол Улсын хүн амын 1/3 нь суралцаж байна. Эдгээр сурагчдын 79 хувь нь дээрэлхэлт байдаг гэж хариулжээ.

  • Дээрэлхэлтэд өртсөн хохирогч хүүхэд 
  • Сэтгэл түгших, сэтгэл гутралт, ганцаардал
  • Өөртөө итгэх итгэл буурах
  • Хүмүүст итгэх итгэл алдагдах (насанд хүрсэн хойно ч)
  • Удаан хугацааны стресстэй болдог аж. 

Үүн дээр урьдчилан сэргийлэх нэгдсэн систем байхгүй, сургуулиуд өөр өөрсдийн хэмжээнд ажиллах, хүүхдийн дуу хоолой хангалтгүй, дата мэдээлэл зөрүүтэй, цахим дээрэлхэлтэд тусгай шийдэлгүй байна.

Дээрэлхэгч, дээрэлхүүлэгч хүүхдүүд дээр анхаарлаа хандуулдаг ч хөндлөнгийн ажиглагч, мэддэг, мэдсэн мөртлөө мэдээгүй мэт царайлдаг хүүхэд томчуудийн хувьд хамгаалах гэдэг мэдлэг мэдээлэл байхгүй, дуу хоолойгоо өргөхгүй байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тиймээс,

  • Үе тэнгийн дээрэлхлийн эсрэг нэгдсэн хууль
  • Сургуулийн заавар хэрэгжүүлэх бодлогын загвар, сургалтын хөтөлбөр
  • Илрүүлэлт мэдээлэх систем
  • Тодорхой хариу арга хэмжээ, хөнгөнөөс ноцтой хүртэлх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлэх нь чухал юм.

5 тулгуурт тогтолцооны хувьд, 

  1. Сургуулийн соёл- Сургуулийн соёлын өөрчлөлт
  2. Урьдчилан сэргийлэлт- Сурагчдад чиглэсэн урьдчилан сэргийлэх боловсрол, хөтөлбөр, сурах бичгийн агуулгад оруулж өгөх
  3. Кейс удирдлага- Дээрэлхэлтийн кейсийн хариу арга хэмжээ
  4. Хууль эрх зүйн зохицуулалт- Цахим орчны хамгаалалт, дагалдах хууль
  5. Хяналт Үнэлгээ- Илрүүлэг, бүртгэл, тайлагнах цахим тогтолцоог бий болгоно гэв. 



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Эмэгтэй улстөрчдийг бодлогоор нь биш, гадаад байдлаар нь "шүүж" байна
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна
Монгол Улсад шатахууны нийлүүлэлт тасалдаагүй
Д.Энхтүвшин, Т.Даваадалай нарын “зодооны” тухай хөгжилтэй 15 пост
Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын тойм
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Тамхи болон гурилан бүтээгдэхүүний үнэ 300-400 төгрөгөөр нэмэгдэв
2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр 721 хүнийг нас барснаас хойш үндэслэлгүйгээр олгогдсон хэргийг илрүүллээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Дорнод аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб аюулаас сэргийлэх үүрэгт ажил өглөө
Х.Баттулга Азийн наадмын, МАН-ын ЕНБД Я.Содбаатар зуны олимпын багийн ахлагчаар томилогдов
Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна
СУРАГЧДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ