Х.Баттулга Азийн наадмын, МАН-ын ЕНБД Я.Содбаатар зуны олимпын багийн ахлагчаар томилогдов

admin
Х.Баттулга Азийн наадмын, МАН-ын ЕНБД Я.Содбаатар зуны олимпын багийн ахлагчаар томилогдов

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал цахим болон танхим хосолсон хэлбэрээр энэ сарын 16-нд боллоо.

IX чуулганаар сонгогдсон шинэ бүрэлдэхүүн анхны ажлуудаа эхлүүлж, хэд хэдэн чухал шийдвэрүүдийг баталлаа. Монголын талаас 500 гаруй тамирчин оролцохоор төлөвлөж, тэмцээн олон хотод зэрэг зохион байгуулагдах нөхцөл байдлыг харгалзан багийн удирдлагын бүтцийг өргөтгөж, Х. Баттулгыг багийн ахлагчаар нэмж томиллоо.


Түүнчлэн “Лос Анжелес-2028” Олимпын наадамд бэлтгэх ажлыг эртнээс системтэй эхлүүлэх хүрээнд Я.Содбаатарыг Монголын багийн ахлагчаар томилсон. МҮОХ-ны Гишүүдийн хурлыг 2026 оны тавдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товлолоо.

Байгууллагын бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, Ерөнхий менежерийн орон тоог нэмэгдүүлэв. Үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох зорилгоор салбар комиссууд байгуулахаар шийдвэрлэлээ. Мөн ойрын томоохон наадмуудын бэлтгэл ажлын хүрээнд багийн ахлагч нарын асуудлыг хэлэлцлээ.

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмын багийн ахлагчаар өмнө нь УИХ-ын гишүүн Х. Булгантуяаг томилсон бөгөөд энэ шийдвэр хэвээр үргэлжилж байна. 



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Эмэгтэй улстөрчдийг бодлогоор нь биш, гадаад байдлаар нь "шүүж" байна
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна
Монгол Улсад шатахууны нийлүүлэлт тасалдаагүй
Д.Энхтүвшин, Т.Даваадалай нарын “зодооны” тухай хөгжилтэй 15 пост
Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын тойм
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Тамхи болон гурилан бүтээгдэхүүний үнэ 300-400 төгрөгөөр нэмэгдэв
2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр 721 хүнийг нас барснаас хойш үндэслэлгүйгээр олгогдсон хэргийг илрүүллээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Дорнод аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб аюулаас сэргийлэх үүрэгт ажил өглөө
Х.Баттулга Азийн наадмын, МАН-ын ЕНБД Я.Содбаатар зуны олимпын багийн ахлагчаар томилогдов
Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна
СУРАГЧДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ