Улаанбурханаар нас барж буй хүүхдүүдийн 90 хувь нь 1 хүртэлх насных байна
ХӨСҮТ-өөс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Улаанбурханаар нас барж буй хүүхдүүдийн 90 орчим хувь нь 1 хүртэлх насны, вакцин хийлгэх насанд хүрээгүй нярай хүүхдүүд байна. Улаанбурхан маш хурдан тархдаг, аюултай халдварт өвчин.
Эдгээр хүүхдүүд өөрсдөө вакцин хийлгэх боломжгүй. Дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс халдвар авч, цааш дамжуулснаар хамгийн эмзэг бүлэг болох нярай хүүхдүүд өвчилж, хүндрэх, амь насанд хүрэх эрсдэл үүсдэг. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэхгүй байх нь зөвхөн өөртөө биш, бусдад ялангуяа хамгаалах боломжгүй хүүхдүүдэд эрсдэл бий болгож байна.
Иймээс:
Улаанбурханы вакциндаа бүрэн хамрагдах
Хүүхдийнхээ товлолт вакциныг хоцроолгүй хийлгэх
Дутуу тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамруулах гэсэн энгийн алхмууд нь нярай хүүхдийн амь насыг хамгаалж буй хамгийн том хамгаалалт юм.