Трамп Ираны цахилгаан станцуудыг бөмбөгдөхөө хойшлуулж, энхийг тогтоох нэг боломж олгож байна гэлээ

admin
Трамп Ираны цахилгаан станцуудыг бөмбөгдөхөө хойшлуулж, энхийг тогтоох нэг боломж олгож байна гэлээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагт Ираны талыг Ормузын хоолойг 48 цагийн дотор нээхгүй бол тус улсын цахилгаан станцуудыг бөмбөгдөнө хэмээн сүрдүүлсэн. 

Тэгвэл тэрбээр даваа гарагт энэ хугацааг тав хоногоор хойшлуулж байгаагаа мэдэгджээ.

Трамп ийм шийдвэр гаргасан шалтгаанаа Ираны талтай хийсэн үр дүнтэй яриа хэлэлцээтэй холбоотой хэмээн тайлбарласан. 

Гэхдээ Ираны парламентын дарга Трампын хэлээд буй яриа хэлэлцээ болоогүй хэмээн үгүйсгэсэн юм. 

Түүнийг хуурамч мэдээ цацаж, газрын тосны зах зээлийг манипуляц хийхийг оролдож байна хэмээн шүүмжилсэн байна. 

Учир нь Трамп ийнхүү мэдэгдсэний дараа хувьцааны ханш өсөж, газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.доллароос бууж, огцом унасан юм. 

Трамп өөрийн тусгай элч Стив Уиткофф болон хүргэн Жаред Кушнер нар ням гарагт Ираны албан тушаалтнуудтай ярилцсан ба энэ яриа даваа гарагт үргэлжилнэ гэсэн мэдээлэл өгчээ. 

Тэрбээр Ираны хэн гэдэг албан тушаалтантай ярилцсанаа дэлгэрэнгүй мэдээлээгүй ч "Миний ойлгож байгаагаар энэ хүн бол Иранд хамгийн их хүндлэгдсэн удирдагч нь" гэсэн байна. 

Ираны элит хувьсгалт гвардаас АНУ-ын баазууд руу шинэ довтолгоо эхлүүлж буйгаа мэдэгдээд Трампын мэдэгдлийг "ямар ч нөлөөгүй сэтгэл зүйн ажиллагаа" хэмээн тодорхойлжээ.  

Эх сурвалж: Reuters




Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Эмэгтэй улстөрчдийг бодлогоор нь биш, гадаад байдлаар нь "шүүж" байна
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна
Монгол Улсад шатахууны нийлүүлэлт тасалдаагүй
Д.Энхтүвшин, Т.Даваадалай нарын “зодооны” тухай хөгжилтэй 15 пост
Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын тойм
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Тамхи болон гурилан бүтээгдэхүүний үнэ 300-400 төгрөгөөр нэмэгдэв
2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр 721 хүнийг нас барснаас хойш үндэслэлгүйгээр олгогдсон хэргийг илрүүллээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Дорнод аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб аюулаас сэргийлэх үүрэгт ажил өглөө
Х.Баттулга Азийн наадмын, МАН-ын ЕНБД Я.Содбаатар зуны олимпын багийн ахлагчаар томилогдов
Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна
СУРАГЧДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ