Хог хаягдлаа бууруулсан иргэн, ААН-д үйлчилгээний хураамжийн хөнгөлөлт үзүүлнэ

admin
Хог хаягдлаа бууруулсан иргэн, ААН-д үйлчилгээний хураамжийн хөнгөлөлт үзүүлнэ

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөөг боловсруулжээ. Мастер төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа хотын хог хаягдлын менежментийн өнөөгийн нөхцөл байдалд бүрэн дүн шинжилгээ хийж, хог хаягдлын хэмжээ, бүтцийг тодорхойлж, энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр дараах ач холбогдолтой байна.

  • Хог хаягдлын менежментийн санхүүжилтийн системийг өөрчлөн бохирдуулагч нь хаягдлыг үүсгэсэн хэмжээгээр төлбөр төлөх зарчмаар цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зарцуулж буй төсвийн дэмжлэг, татаасыг бууруулан чөлөөт үнийн тогтолцоонд шилжүүлэх
  • Дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилсан, үүсгэж байгаа хаягдлаа бууруулсан иргэн, аж ахуйн нэгжид үйлчилгээний хураамжийн хөнгөлөлт үзүүлэх
  • Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хувийн оролцоог нэмэгдүүлэх
  • Чөлөөт өрсөлдөөнийг бий болгох замаар үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх
  • Хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах, эрчим хүч гаргах үйл ажиллагааг дэмжих
  • Хууль, эрх зүйн орчныг сайжруулан төвлөрсөн цэг, ландфиллд булшлан устгаж байгаа хог хаягдлын хэмжээг эрс бууруулан хог хаягдлаас үүсдэг хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах юм.

Сүүлийн таван жилд Улаанбаатар хотын хүн ам ойролцоогоор 17-19 хувиар өссөн. Жилээс жилд хүн ам өсөж үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ, нэр төрөл нэмэгдэж, 2025 оны байдлаар төвлөрсөн цэгт нийт 2,057,886.0 тонн хог хаягдал хүлээн авч, дарж булшлах аргаар устгажээ.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Эмэгтэй улстөрчдийг бодлогоор нь биш, гадаад байдлаар нь "шүүж" байна
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна
Монгол Улсад шатахууны нийлүүлэлт тасалдаагүй
Д.Энхтүвшин, Т.Даваадалай нарын “зодооны” тухай хөгжилтэй 15 пост
Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын тойм
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Тамхи болон гурилан бүтээгдэхүүний үнэ 300-400 төгрөгөөр нэмэгдэв
2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр 721 хүнийг нас барснаас хойш үндэслэлгүйгээр олгогдсон хэргийг илрүүллээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Дорнод аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб аюулаас сэргийлэх үүрэгт ажил өглөө
Х.Баттулга Азийн наадмын, МАН-ын ЕНБД Я.Содбаатар зуны олимпын багийн ахлагчаар томилогдов
Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна
СУРАГЧДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ