БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай албан уулзалт хийлээ

admin
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай албан уулзалт хийлээ


Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Ёл Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа оролцов.

Уулзалтын үеэр Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Зүүн бүс нутгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр зорьж буйг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр Дорнод аймаг нь Зүүн Хойд Азитай холбогдох стратегийн чухал гарц болохын хувьд авто болон төмөр зам, агаарын тээврийн шинэ чиглэлүүдийг нээх, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг дурдсан юм. Мөн энэ хүрээнд хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, дараах чиглэлүүдэд хамтран ажиллахаар ярилцав. Үүнд худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр форум, үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулах, Хавирга–Архашаат боомтыг түшиглэсэн худалдааны чөлөөт бүс байгуулах, аялал жуулчлалын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж шинэ маршрут бий болгох, салбарын дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах зэрэг асуудлууд багтлаа.

Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хүнс боловсруулах үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр импортлох, агро парк байгуулах, өвлийн хүлэмж болон сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг хэлэлцэв. Үүнээс гадна хөдөө аж ахуй, барилгын салбарын бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, оюутан солилцоо, тэтгэлэг, хэлний сургалтын хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Уулзалтын төгсгөлд талууд дээрх чиглэлүүдийг дэмжин, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхээр харилцан тохиролцов.


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Эмэгтэй улстөрчдийг бодлогоор нь биш, гадаад байдлаар нь "шүүж" байна
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна
Монгол Улсад шатахууны нийлүүлэлт тасалдаагүй
Д.Энхтүвшин, Т.Даваадалай нарын “зодооны” тухай хөгжилтэй 15 пост
Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын тойм
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Тамхи болон гурилан бүтээгдэхүүний үнэ 300-400 төгрөгөөр нэмэгдэв
2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр 721 хүнийг нас барснаас хойш үндэслэлгүйгээр олгогдсон хэргийг илрүүллээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Дорнод аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб аюулаас сэргийлэх үүрэгт ажил өглөө
Х.Баттулга Азийн наадмын, МАН-ын ЕНБД Я.Содбаатар зуны олимпын багийн ахлагчаар томилогдов
Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна
СУРАГЧДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ