Нийтийн албан тушаалтан 2,7 тэрбум төгрөгийн хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ

admin
Нийтийн албан тушаалтан 2,7 тэрбум төгрөгийн хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газарт 2026 оны эхний 3 сард иргэн, хуулийн этгээдээс 949 өргөдөл, гомдол ирүүлснээс 451 нь гэмт хэргийн шинжтэй байв. Дийлэнх нь төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл байна.

Энэ оны эхний 3 сард Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс нийт 603 гомдол, мэдээлэл хянан шалгасан байна.

Эдгээрээс 189 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, 186 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 15 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт хүргүүлжээ.

Нийтийн албан тушаалтан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2,7 тэрбум төгрөгийн хахууль авсан, удаа дараагийн үйлдлээр хамаарал бүхий компаниудад болон хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор 932.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Иргэдийн харилцах дансаар нийт 35,7 сая төгрөг авч хувьдаа зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон, хэвтэн эмчлүүлсэн иргэний дансыг хууль бусаар ашиглаж 17,6 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг хэргүүдийг мөн хүргүүлжээ.

Эх сурвалж: АТГ





Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Эмэгтэй улстөрчдийг бодлогоор нь биш, гадаад байдлаар нь "шүүж" байна
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна
Монгол Улсад шатахууны нийлүүлэлт тасалдаагүй
Д.Энхтүвшин, Т.Даваадалай нарын “зодооны” тухай хөгжилтэй 15 пост
Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын тойм
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Тамхи болон гурилан бүтээгдэхүүний үнэ 300-400 төгрөгөөр нэмэгдэв
2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр 721 хүнийг нас барснаас хойш үндэслэлгүйгээр олгогдсон хэргийг илрүүллээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Дорнод аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб аюулаас сэргийлэх үүрэгт ажил өглөө
Х.Баттулга Азийн наадмын, МАН-ын ЕНБД Я.Содбаатар зуны олимпын багийн ахлагчаар томилогдов
Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна
СУРАГЧДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ