Тариалан эрхлэгчдэд 2,500 тонн улаанбуудайн үрийг зээлийн нөхцөлөөр олгоно

admin
Тариалан эрхлэгчдэд 2,500 тонн улаанбуудайн үрийг зээлийн нөхцөлөөр олгоно

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд улаанбуудайн үрийн нөөцийг бүрдүүлэх, дутагдлыг нөхөх, тариалан эрхлэгчдийг дэмжих чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

2026 оны хаврын тариалалтад нийт 50.0 мянган тонн улаанбуудайн үр шаардлагатайгаас аж ахуйн нэгжүүд өөрийн хэрэгцээнд 28.0 мянган тонн, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК 11.2 мянган тонн, нийт 39.2 мянган тонн үрийн нөөцийг бүрдүүлээд байна. Үлдэж буй 12.0 мянган тонн үрийн хэрэгцээг импортоор хангахаар шийдвэрлэж, 22 аж ахуйн нэгжид импортын зөвшөөрөл олгосон. Одоогийн байдлаар 13 аж ахуйн нэгж ОХУ-аас 5,250 тонн улаанбуудайн үр импортлоод байна.

Мөн Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2,500 тонн улаанбуудайн үрийг зээлийн нөхцөлөөр олгохоор ажиллаж байна. Төмсний үрийн нөөцийг бүрдүүлэх хүрээнд нийт 3,000 тонн төмсний үр нийлүүлэх гэрээг үр импортлогч 3 аж ахуйн нэгжтэй байгуулан ажиллаж байгаа аж.

Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, дотоодын хангамжийг тогтворжуулах, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор улсын төсвийн 900.0 сая төгрөгөөр шар манжин, шар лууван, хүрэн манжин, байцааны үрийг худалдан авч тариалан эрхлэгчдэд зээлээр олгохоор шийдвэрлээд байна. Одоогийн байдлаар худалдан авалтын үйл ажиллагаа явагдсан бөгөөд хаврын тариалалтаас өмнө тариалан эрхлэгчдэд зээлээр олгох юм.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Эмэгтэй улстөрчдийг бодлогоор нь биш, гадаад байдлаар нь "шүүж" байна
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна
Монгол Улсад шатахууны нийлүүлэлт тасалдаагүй
Д.Энхтүвшин, Т.Даваадалай нарын “зодооны” тухай хөгжилтэй 15 пост
Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын тойм
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Тамхи болон гурилан бүтээгдэхүүний үнэ 300-400 төгрөгөөр нэмэгдэв
2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр 721 хүнийг нас барснаас хойш үндэслэлгүйгээр олгогдсон хэргийг илрүүллээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Дорнод аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб аюулаас сэргийлэх үүрэгт ажил өглөө
Х.Баттулга Азийн наадмын, МАН-ын ЕНБД Я.Содбаатар зуны олимпын багийн ахлагчаар томилогдов
Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна
СУРАГЧДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ