Сайд асан Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т хандана

admin
Сайд асан Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т хандана

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11:30 минутад АТГ-д хандана. Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг шалгуулах юм байна. 

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэр "Хууль зүйн сайд Б.Энхбаяр Бодь группээс 1.5 сая ам.долларын авлига авсан. Авлига авахад нь хамт байсан хүн энэ мэдээллийг өгсөн" гэсэн юм. 

Энэ талаар Б.Энхбаяр сайд 2026.03.16-нд дараах хариултыг өгсөн.

-Яг хэн энэ мэдээллийг түүнд өгснийг хэлээгүй. Тэр хүн нэрээ нууцлахыг хүссэн тул хэлэхгүй гэв. Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг. Ерөөсөө ийм юм болоогүй. Ийм хүн байхгүй. Ийм мөнгө байхгүй. Өөрөө худлаа гэдгийг нь мэдсээр байж ямар санаа зорилгоор ярьсныг мэдэхгүй.

Энэ хүн орох байх газаргүй болсон. Байж сууж чадахаа больж байх шиг байна. Би сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй гэж үзэж байна. Өнгөрсөн намар, 09.24-нд би "Лхагвын тойм"-д орохдоо тодорхой асуудлууд ярьсан. Тэр үеэр би Л.Оюун-Эрдэнийн үгэнд итгэхээ больсон гэдгээ хэлсэн. Цуг суугаад ярихаар худлаа ярьдаг. Дотор нь хоёр өөр хүн байх шиг байна. Өөрөө өөртөйгөө зөрчилдсөн. Ийм болсон талаар нь би өмнө нь хэлж байсан гэв.  



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Хэрэглэчид gmail-ын username-ийг өөрчлөх боломжтой болжээ
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Эмэгтэй улстөрчдийг бодлогоор нь биш, гадаад байдлаар нь "шүүж" байна
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна
Монгол Улсад шатахууны нийлүүлэлт тасалдаагүй
Д.Энхтүвшин, Т.Даваадалай нарын “зодооны” тухай хөгжилтэй 15 пост
Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
Тавдугаар сарын 15-аас эхлэн халуун ус хязгаарлаж эхлэх байршлууд
БНСУ-д визийн зөрчилтэй 14,244 иргэн байна
Х.Нямбаатар: Би нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлаа үргэлжлүүлнэ
Улаанбурханаар нас барж буй хүүхдүүдийн 90 хувь нь 1 хүртэлх насных байна
Хэрэглэчид gmail-ын username-ийг өөрчлөх боломжтой болжээ
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 60 гаруй хувьд цухуйсан байна
Дорнод аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн аялал жуулчлалын компаниуд хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах боломжуудыг хэлэлцлээ