Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой

admin
Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Туулын хурдны замын талаар миний байр суурь маш тодорхой. Хурдны зам бидэнд хэрэгтэй. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ хугацаа алдсанаар асар их хэмжээний эдийн засгийн хохирлыг учруулж байна. Авто замын түгжрэлээс шалтгаалж бид хамгийн багадаа гурван цагийг машин дотроо үр ашиггүй өнгөрөөдөг. Үүнээс шалтгаалсан хүний эрүүл мэндийн асуудал ч мөн хөндөгддөг. Цаг алдалтаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон хохирлуудтай өдөр бүр тулгарч байна. Байгаль, экологийн асуудал мэдээж чухал. Эсэргүүцэж байгаа иргэдийг буруутгахгүй. Гагцхүү уг төслийг байгаль орчин талдаа зохистой байдлаар шийдэж болно. Өчигдөр ЗГ-ийн хуралдаанаар Ерөнхий сайд энэхүү төслийг “Хууль хяналтын байгууллага дүгнэлт гаргатал түр хойшлуулъя” гэж мэдэгдсэн. Хууль хяналтын байгууллага нэн яаралтай шалгах хэрэгтэй. Үүний ард авлига, тендерийн асуудал, хулгай зэрэг хууль бус зүйл байгаа эсэх асуудлуудыг нэн даруй шалгаж, байгаль, экологи талдаа зөв зохистойгоор шийдэх хэрэгтэй. Төслийг хурдан урагшлуулах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлье” гэв.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Хэрэглэчид gmail-ын username-ийг өөрчлөх боломжтой болжээ
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Эмэгтэй улстөрчдийг бодлогоор нь биш, гадаад байдлаар нь "шүүж" байна
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна
Монгол Улсад шатахууны нийлүүлэлт тасалдаагүй
Д.Энхтүвшин, Т.Даваадалай нарын “зодооны” тухай хөгжилтэй 15 пост
Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
Тавдугаар сарын 15-аас эхлэн халуун ус хязгаарлаж эхлэх байршлууд
БНСУ-д визийн зөрчилтэй 14,244 иргэн байна
Х.Нямбаатар: Би нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлаа үргэлжлүүлнэ
Улаанбурханаар нас барж буй хүүхдүүдийн 90 хувь нь 1 хүртэлх насных байна
Хэрэглэчид gmail-ын username-ийг өөрчлөх боломжтой болжээ
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 60 гаруй хувьд цухуйсан байна
Дорнод аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн аялал жуулчлалын компаниуд хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах боломжуудыг хэлэлцлээ