БНСУ-д визийн зөрчилтэй 14,244 иргэн байна

admin
БНСУ-д визийн зөрчилтэй 14,244 иргэн байна

Бүгд Найрамдах Солонгос Улс(БНСУ)-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээгээр 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 60,067 иргэн оршин сууж байна.

Үүнээс:

  • C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 15,246,
  • D-2 ангиллын оюутны визтэй 14,730,
  • D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 5,503,
  • D-10 ангиллын ажил хайгч визтэй 2,159,
  • F-3 ангиллын гэр бүлийн дагалдан визтэй 4,681,
  • E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 3,829 иргэн амьдарч байгаа юм.

2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй оршин сууж буй Монгол Улсын 14,244 иргэн байгаа нь нийт иргэний 23.7 хувийг эзэлжээ. Хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэйгөөр БНСУ-д оршин сууж буй иргэдийг тус улсын хилээр нэвтэрсэн визийн төрлөөр авч үзвэл

  • C-3 ангиллын визтэй 9,493 иргэн буюу 66.8 хувь
  • E-9 ангиллын визтэй 1,374 иргэн буюу 9.6 хувь,
  • D-2 ангиллын визтэй 678 иргэн буюу 4.7 хувь,
  • D-4 ангиллын визтэй 673 иргэн буюу 4.7 хувь.
  • -G-1 ангиллын визтэй 433 иргэн буюу 3.3 хувийг тус тус эзэлж байна.

2026 оны нэгдүгээр сард 17,129 иргэн, хоёрдугаар сард 13,569, гуравдугаар сард 16,289 иргэн зорчсон бөгөөд он гарснаас хойш нийт 47,483 иргэн БНСУ-д ирсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 43,693 иргэн ирсэнтэй харьцуулахад 8.7 хувиар өссөн байна.

2026 оны гуравдугаар сард нийт 16,289 иргэн ирснээс визийн ангилал тус бүрийн тоо:

  • C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 11,184,
  • D-2 ангиллын оюутны визтэй 1,925,
  • D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 1092,
  • D-10 ангиллын ажил хайгч визтэй 198,
  • E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 167,
  • B-2 дамжин өнгөрөх визтэй 393 иргэн тус тус зорчжээ.

Иргэд Та бүхэн БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, хэтрүүлэхгүй байх, хууль тогтоомж, дүрмийг нь дагаж мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай аялахыг уриалж байна хэмээн Сөүл дэх Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээлэл өглөө.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Хэрэглэчид gmail-ын username-ийг өөрчлөх боломжтой болжээ
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Эмэгтэй улстөрчдийг бодлогоор нь биш, гадаад байдлаар нь "шүүж" байна
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна
Монгол Улсад шатахууны нийлүүлэлт тасалдаагүй
Д.Энхтүвшин, Т.Даваадалай нарын “зодооны” тухай хөгжилтэй 15 пост
Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
Тавдугаар сарын 15-аас эхлэн халуун ус хязгаарлаж эхлэх байршлууд
БНСУ-д визийн зөрчилтэй 14,244 иргэн байна
Х.Нямбаатар: Би нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлаа үргэлжлүүлнэ
Улаанбурханаар нас барж буй хүүхдүүдийн 90 хувь нь 1 хүртэлх насных байна
Хэрэглэчид gmail-ын username-ийг өөрчлөх боломжтой болжээ
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 60 гаруй хувьд цухуйсан байна
Дорнод аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн аялал жуулчлалын компаниуд хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах боломжуудыг хэлэлцлээ